Нүүр хуудас - Ном - Адамант

Адамант
Багш нар: Лиза Бивэр

Эрт цагт адамант чанар буюу бат бэх чанарыг агуулсан алмаз чулууны гайхамшгийг хүмүүн олж мэдсэн юм. Харин орчин үед ялагдашгүй, хөдлөшгүй, усташгүй аливаа зүйлийг алмаз чулуутай зүйрлэж адамант гэдэг үгээр илэрхийлдэг болов. Хэрэв хайр ба үнэний талаар өгүүлэх ёстой бол үнэндээ тэр цаг аль хэдийнээ иржээ. Бурхан бол Хайр. Бурхан бол Үнэн. Хайр ба Үнэн хоёулаа цаглашгүй, бүх цаг үеийн, ямар ч олон ургалч үзлийг сэтлэн та бидний энэ цаг үед ирсэн юм. Тиймээс та бид үнэнийг өгүүлж, бас үнэнээр амьдрах ёстой.

Шилдэг борлуулалттай номын зохиолч Лиза Бивэр та биднийг Бичээсийн дагуу хөтлөн Бурханы Ууланд аваачих болно. Тэнд та бид хэзээ ч хөдлөшгүй Бурханы үнэн ба хайрын бат холбоосоор адамант буюу хөдлөшгүй, шийдэмгий, тууштай хүмүүс болж өөрчлөгддөг. Гүн итгэл үнэмшил, гал халуун сэтгэлээр хэрхэн адамант байх тухай ойлголтыг Лиза та бидэнд хуваалцах болно. Бурханы дотор амьдрахад Бурханы хүсэл төлөвлөгөө бидэнд ил болж Христийн дотор та бид адамант дүр төрхөд яагаад хувирч өөрчлөгдөх ёстойг энэ номд өгүүлнэ.

Татаж авах (~2.46 MB)

Сошиалаар хуваалцаарай