Нүүр хуудас - Ном - Өрсөлдөгчгүй Ном

Өрсөлдөгчгүй Ном
Багш нар: Лиза Бивэр

Бид бусдыг ямагт өрсөлдөгчөө хэмээн үзэж, өрсөлдөөн харьцуулалтаар өөрийгөө боомилдог нь цаанаа шалтгаантай юм. Үүний цаана биднийг өөр хоорондоо хэвэнд цутгагдчихсан мэт ялгарашгүй байлгахаар оюун санаа, хүсэл, сэтгэл мэдрэмж рүү маань байнга халдан довтолж байдаг дайсан бий. Бид энэ тойрогт орохдоо дотно харилцаа холбооноосоо тасарч, өөрийгөө хэн болоход эргэлзэж, зорилгоо гээдэг.

Шилдэг борлуулалттай номын зохиолч Лиза Бивэр “Өрсөлдөгчгүй” номдоо Бурханы хайр нь энэ бүх хязгаарыг хэрхэн тасар татдаг талаар хуваалцжээ. Та хүнээс эрэн хайгаад байдаг тодорхой, дотно харилцаагаа Бүтээгчтэйгээ тогтообол, өөрийгөө хэн болохыг жинхэнээсээ мэдэж, бусадтай өрсөлдөн барьцахаа болино. Лизагийн Библийн ул суурьтай, эш үзүүлэлтэй, хошин мэдрэмж, халуун сэтгэлтэй үгсээр та:

– Өрсөлдөөнийг өөртөө ашигтайгаар эргүүлж, өөрийнхөө шилдгийг гарга
– Өөрийнхөө тухай ярианаас бүү зугт
– Эмэгтэйчүүд таарахгүй, тэнцэхгүй, гэнэдүү, гэнэн гэдэг маргаанд хариу барь
– Хүйсийн өрсөлдөөнийг шийдвэрлэж, эрчүүдтэй мөр зэрэгцэн ажиллахыг сурах болтугай

Өрсөлдөгчгүй амьдрах цаг иржээ

Татаж авах (~2.39 MB)

Сошиалаар хуваалцаарай