Одоогийн хэл: mn Монгол

Хэлүүд

Нүүр хуудас - Тухай

Cloud Library-ийн тухай

Дэлхий даяар эдгээр материалуудыг газарзүйн байршил, санхүүгийн чадавхаас үл хамааран бүхий л пастор удирдагч нарт боломжтой болгохоор Messenger International зориулсан билээ. Cloud Library энэ зорилгоор бий болсон. Орчуулсан материалыг өөрийн хэл дээр татаж авах боломжоор бид хангаж байна.

Дэлхийн хүн амын 98%-ийг бүрдүүлдэг бүхий л хэлээр материалуудаа боломжтой болгохыг зорьсон юм. Cloud Library энэ зорилгыг биелүүлэх нэгэн суваг. Яагаад гэж үү? Цахим ертөнцөд мэдээлэл асар хурдацтай, хил хязгаар үл хамааран хүрэх боломжтой байдаг. Та цахим сангаас олж авах энэ боломжийг хэрэглэж ерөөгдөөрэй.

Зохиолчийн зүгээс хэлэх нь

Зөвхөн номлох бус дагалдагч бий болго гэж Есүс тушаасан. Дагалдагч болоход эдгээр материал танд тус болно. Таны хөгжилд ийм байдлаар хувь нэмэр оруулж байгаа нь та өөрийн амьдарч байгаа орчиндоо өөрчлөлтийг авчирна гэж итгэснийх юм. Бурхан таны дотор аугаа ихийг бүтээсэн шүү. Та эдгээр материалуудаар Бурханыг болон өөрийгөө танин мэдэж хөгжиж Бурханы Үгээр хувьсан өөрчлөгдөж Христийн хүчирхэг дагалдагч болоорой.

Таныг онцлог чадвар, нөлөөтэй байхаар Бурхан бүтээжээ. Танд байгаа чадвараа бүрэн нээхэд тань бид туслахыг зорьсон юм. Өөрийгөө нээн илрүүлэхэд тань бидний бэлтгэсэн материал тус болоосой гэж залбирч байна.

Танд ерөөл дүүрэн байг

Жон, Лиза Бивэр

Алсын харааг дэмжээрэй

Амьдрал өөрчлөх сайн материал дэлхий даяар хүмүүст хүрээсэй гэж үнэн голоосоо хүсч байна уу? Хэрвээ та Cloud Library-ийн зорилгыг дэмжиж байвал getinvolved@cloudlibrary.org руу емэйл бичээрэй. Таны залбирал дэмжлэгт талархаж байна!